Мэдээ
 
Мэндчилгээ, Анхааруулга
Монгол Улсын Засгын Газар. Улсын Онцгой Комиссоос тогтоосон хөл хорионы үед албан хаагч нар хувийн ариун цэврийг сахин өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах ёстой
 
Дохиолол Хамгаалалтын оны шилдэг Компаниар шалгарав
Олон Нийтийн цахим санал асуулгаар шилдэгээр шалгарчээ
 
Хамгаалалтын Алба шинэ дүрэмт хувцасанд шилжив
Цагдаагийн байгууллаг. ХЗДХЯамнаас баталсан журмын дагуу Хос Ирвэс ХХК дүрэмт хувцасны журмаа шинэчилэн батлав
 
Хамт олноороо салхинд гарав.
Энэ жилийн наадам бороо хуртай сайхан болов.
 
Ирж буй шинэ оноо сайхан угтаарай
Элгээрээ энх амгалан, Хотлоороо эрүүл энх байх болтугай
 
Бусад мэдээ

 
Танилцуулга
 

Манай хамгаалалтын алба нь 1995 оноос Монголын Yндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны “Хос ирвэс” хамгаалалтын алба нэртэйгээр vйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бєгєєд 2000 онд батлагдсан гэрээт Харуул Хамгаалалтын хуулийн дагуу ХХКомпани болон єєрчлєгдєн байгуулагдаж харуул хамгаалалт эрхлэх албан ёсны 012 тоот тусгай зєвшєєрєлтэй аж ахуй нэгж байгууллага юм.

Манай хамгаалагч, ажилтан нар нь vндэсний бие хамгаалах урлаг “Монгол-Зо” урлагаар хичээллэж Монгол Нударга сургууль, Оргил Клуб, Мон-Зо Клуб зэрэг Холбооны бусад салбаруудад бэлтгэгддэг юм. Нийт ажиллагсадын 85 хувийг Монголын vндэсний бие хамгаалах урлагийн холбооноос єєрийн хvсэлтээр орж ажиллаж байгаа шавь тамирчид эзэлдэг тул хvний нєєцийн бvтэц, тvvний залгамж халааг бэлтгэх ажиллагаа байнгын тасралтгvй явагддагаараа бусад хамгаалалтын албадаас давуу талтай гэж vзэж болно.

Манай алба нь алба хаагчидаа шаталсан сургалт буюу “Монгол-Зо” урлагийн Олон улсын хэмжээний мастер, Монгол улсын  Спортын мастер цолтонгууд ажилладаг бєгєєд дасгалжуулагч багш нар нь Цагдаагийн Академи, Батлан хамгаалахын их сургууль, Хилийн цэргийн дээд сургууль, “Их засаг” их сургуулийн хувийн бие хамгаалагч-Эрх зvйч мэргэжлийн тэнхим, болон зэвсэгт хvчний тусгай ангиудад томилогдон ажилладаг юм.

Одоогоор тус хамгаалалтын алба нь гэрээт хамгаалалтаар 40 орчим объектонд хамгаалалтын ажлыг зохион байгуулж ажиллаж байгаагийн зэрэгцээ, Дохиолол хамгаалалтын үйлчилгээг хамгийн сүүлийн үеийн технологиор үзүүлж байгаа цөөхөн ААНэгжийн нэг юм.

Манай Компани нь  объектонд өдөр, шөнийн, нарийн болон өргөн зурвасын хяналтын теле камерийн  IP, анологи болон бусад төрлийн системийг суурилуулах, тэдгээрийн тохиргоо, суурилуулалтын ажлыг хийх єндєр чадвар бvхий инженер техникийн ажилтануудтай бөгөөд  дохиолол, шуурхай бvлгийн 5 автошинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.