Мэдээ
 
Мэндчилгээ, Анхааруулга
Монгол Улсын Засгын Газар. Улсын Онцгой Комиссоос тогтоосон хөл хорионы үед албан хаагч нар хувийн ариун цэврийг сахин өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах ёстой
 
Дохиолол Хамгаалалтын оны шилдэг Компаниар шалгарав
Олон Нийтийн цахим санал асуулгаар шилдэгээр шалгарчээ
 
Хамгаалалтын Алба шинэ дүрэмт хувцасанд шилжив
Цагдаагийн байгууллаг. ХЗДХЯамнаас баталсан журмын дагуу Хос Ирвэс ХХК дүрэмт хувцасны журмаа шинэчилэн батлав
 
Хамт олноороо салхинд гарав.
Энэ жилийн наадам бороо хуртай сайхан болов.
 
Ирж буй шинэ оноо сайхан угтаарай
Элгээрээ энх амгалан, Хотлоороо эрүүл энх байх болтугай
 
Бусад мэдээ

 
Мэндчилгээ, Анхааруулга
 

 

Юуны өмнө ямар ч үед төр засгын байгууллага шиг өдөр, шөнөгүй ажиллаж нийгмийн хэв журам, ард иргэдийнхээ амгалан тайван байдалд зохих хувь нэмрээ оруулан ажиллаж яваа албан хаагчиддаа Үндэсний тулаан Монгол-Зо урлаг орчин үеийн спорт болон хөгжсөний 30 жилийн ойн баярын мэндийг хүргэж гэр бүлд нь инээд баясал дүүрэн, эрүүл энх амьдрал цогцлохыг хүсэн ерөөе!!!

Монгол Улс дотооддоо халдвар алдсан энэ цаг зуурын үеийг Монголчууд бид даван гарах нь тодорхой юм. Аливаа юмс сайн, муу хоёр талтай байдгийн адил хэдийгээр тусгаарлагдсан мэт боловч гэр бүл өөртөө гаргах цаг хугацаа бидэнд олдож байгааг ойлгох хэрэгтэй.

Хос Ирвэсийн хамт олон бид нэгэн гэр бүл . Тиймээс би ч ялгаагүй та бүгдийнхээ цалин, хангамжийг нэмгдүүлэх, цаг хугацаанд нь олгох тал дээр алдаа гаргахгүй ажиллаж ирсэн бөгөөд цаашдаа ч тийм байх болно гэдгийг итгэлтэй хэлж байна. 

Та бүхний минь бие лагшин тунгалаг, эрүүл чийрэг байх болтугай.....

Хос Ирвэс Компаний Ерөнхий Захирал Боржигин Дархижавын Отгонбаяр

 
Огноо: 2020-12-02

« Буцах