Мэдээ
 
Харуул Хамгаалалтын Байгууллагуудын снукер биллиардын аварга шалгаруулах тэмцээн боллоо
Монголын Харуул Хамгаалалтын Албан Хаагчдын Эрхийг Хрмгаалах Холбооноос зохион явуулсан снукер биллиардын аварга шалгаруулах тэмцээнд Компаны Захирал Дархижавын Отгонбаяр амжилттай оролцож түрүүллээ.
 
Шинэ оны мэнд хүргэе
Хэдийгээр дэлхий дахиныг хамарсан хориотой хүнхэн үе байсан боловч манай хамт олон төлөвлөсөн ажлуудынхаа ард амжилттай гарлаа.
 
Их хааны мэндэлсэн өдрийн баярын мэндийг хүргэе
Өнөөдөр оршин байгаа Монгол үндэстэний нэр хүндийг Дэлхийн тавцанд тамгалсан Агуу удирдагч, Их хаан Есүхэйн Тэмүжин өвгийн төрсөн өдрийн мэндийг албан хаагч та нартаа хүргээд, гэр бүлд нь аз жаргал, инээд хөөр дүүрэн байхыг хүсэн ерөөе
 
Компаны захирал Дархижавын Отгонбаярын хөдөлмөрийг төр засаг үнэлэв
Үндэсний тулаан Монгол-Зо урлагийг шинжлэх ухааны үндэслэл, судалгаатайгаар хөгжүүлэн монгол уламжлал, ёс загшилыг хүүхэд залууст өвлүүлэн үлдээх тал дээр хөдөлмөрлөсөн 31 жилийн хөдөлмөрийг нь төр үнэлж, Багш Боржигин Дархижавын Отгонбаярыг маань Алтан гадас одонгоор шагнасанд нийт Хос Ирвэсийнхнийхээ өмнөөс танд аз жаргал, урт наслахыг хүсэн ерөөе
 
Мэндчилгээ, Анхааруулга
Монгол Улсын Засгын Газар. Улсын Онцгой Комиссоос тогтоосон хөл хорионы үед албан хаагч нар хувийн ариун цэврийг сахин өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах ёстой
 
Бусад мэдээ

 
УАШТэмцээнийг ивээн тэтгэж зохион байгуулав
 

 Үндэсний тулаан Монгол-Зо урлагийн Монгол Улсын Аваргын бүсний төлөө тэмцээн энэ сарын 26-нд Тэмүжин бөхийн сургуулийн заланд зохиогдлоо.

Энэ тэмцээнд манай улсад хөгжиж байгаа дорно дахины тулааны бүх төрлийн шилдэг тамирчидаас нэг жинд, нэг багаас 3 хүртэлхи тамирчин оролцох эрхтэй байдаг бөгөөд 5 дахь удаагаа зохиогдож байгаагаараа онцлогтой юм.

Сонирхуулахад хөнгөн жинд гэхэд 5 Улс болон тив, дэлхийн аварга тамирчин, дунд жинд 7 аварга, хүнд жинд 4 аварга тамирчид оролцсон нь тус тэмцээний чансаа, нэр хүнд өндөр байгаагийн илрэл юм.

өнгөрсөн жилийн тэмцээнээр нэг жинд тус бүр яг адилхан 18 тамирчин оролцож байсан бол энэ жил нэг жинд 20-22 тамирчид хүч сорин өрсөлдөж, аваргуудаа тодруулсан юм.

Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны Мэргэшсэн мастерийн үнэмлэх, зүүсгэлээр ЦЕГазрын Тусгай Хэлтэсийн Бүлгийн дарга, тус тэмцээний хошой аварга н. Баттүшиг, Мэргэжлийн Кик Боксын Монголын аварга, тус тэмцээний хошой аварга У.Үүрийн-цолмон нарт олголоо.

Манай Компани нь цэрэг хүчний байгууллагуудад тулааны урлагийн сургалт, болон тэмцээн уралдаан зохиох болгонд мэргэжлийн туслалцаа үзүүлэн ажилладаг бөгөөд энэ тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан нь ард иргэдийнхээ аюулгүй байдал болон нийгмийн хэв журам сахиулахад хүч, зарцуулан сэтгэл гарган ажилладагийн илрэл байх болно гэж манай хамт олон ойлгодог юм.

 
Огноо: 2013-01-31

« Буцах