
Хамгаалалтын албад олон болж нийгэмд гүйцэтгэх үйл ажиллагаа, хүрээ өргөжих тусам төрийн байгууллага, Цагдаа болн он Хүчний байгууллагуудтай үйл ажиллагааны чиглэл ойртож хамтран шийдвэрлэх асуудал, үүсэл их болж байна.
Эдгээр нь аль, аль талаасаа шалтгаалсан нөхцөл байдал их тул эхлээд хамгаалалтын байгууллагууд маань хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаа, техник хэрэгсэл, дүрэмт хувцас, тусгай хэрэгсэллийн хангамжаа сайжруулахаас гадна албан хаагч нарынхаа хувийн соёл, чадвар тал дээр үлэмж анхаарах хэрэгтэй байна.
Мөн сүүлийн хэдэн жилд холбогдох хуулийн байгууллагуудаас санаачлан Хамруул, Хамгаалалтын Албадын чадамж, ААНэгжийн үйл ажиллагаанд хамтарсан шалгалтыг хийж цэгцлэх, чанаржуулах, цөөлөх бодлого явуулж байгаа боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаагийн гол шалтгаан нь 2 зүйлээс болж байгаа юм гэж миний хувьд үзэж байна.
Нэг: Засгийн Газар, НХХЯамнааэс явуулж байгаа алдаадай бодлого буюу гадаадад ажиллах хүчин гаргах, халамжийн тогтолцоогоор бэлэн мөнгө тараах зэрэг нь одоогийн залуусыг зорилготой ажиллаж, амьдралаа шат дараалан ахиулах төлөвлөлтийг үгүй хийж, бэлэнчлэх, хялбарыг хайх, гэнэт их мөнгөтэй болчих юмсан гэсэн явцуу бодлыг өөгшүүлж байгаагаас манай улс шиг цөөхөн хүн амтай улс оронд хортой нөлөө үзүүлж байгаа юм.
Нийт хүн амын 1.100.000 нь 11-р анги хүртэлх насны хүүхдүүд, Хөгжлийн бэрхшээлтэй 108.000, Тэтгэврийн насныхан 300.000, төрийн албан хаагч 275.000 орчим, гадаадад ажиллаж сурч байгаа 250.000, оюутан 147.000 гээд бодохоор цаана нь юу үлдэх вэ. Энэ бодлого нь хүйсний харьцаанд хортой нөлөөлж байгаа юм. Гадаадад ажиллаж байгаа хүмүүс ид үржилийн насны буюу 18-40 насныхан, эрчүүд нь 75% гээд бодохоор хичнээн гэр бүл болж улсаа хөгжүүлэх монгол эрчүүдийн орон зай алга болж байна...аа
Мөн ганц айл гэр 3 хүүхэдтэй байлаа гэхэд нэг хүүхдээ дээд боловсролтой болгож нэгэнд нь мэргэжлээ өвлүүлэх нөгөөд нь хоолоо хэрхэн залгуулах талаар төлөвлөлт хийж бодлого зарцуулдаг бол Улс эх орныг минь авч яваа хүмүүс энэ талаар буюу нэг жилд манайд хичнээн мэргэжлээр дээд боловсролтой хүн хэрэгтэй талаар статистик судалгаа гаргаж, түүнд тулгуурласан нэгдсэн бодлоготой улсын болон хувийн Их, Дээд сургуулийн тоонд хязгаарлалт хийж өгөөгүйгээс дээд сургууль төгссөн хүүхдүүд зохиомолажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байгаа нь харамсаад барашгүй юм.
Дээд сургуульд хүүхдээ сургаж байгаа эцэг эх, сурах эрмэлзэл байгаа хүүхдүүдийн буруу энд байхгүй ... Яагаад гэвэл сурлагаар нь жагсаагаад ордог нь ороод орж чадаагүй нь хоолоо олж идэх, амьдрах мэргэжил эзэмших нь баараггүй билээ. Аав, ээжээ шаналган байж 4-5 жил сураад, 7-10 сая төгрөг зарцуулан сурсан бол би ч гэсэн хар ажил хийх сонирхол байхгүй болох ньтодорхой юм. |