Мэдээ
 
Харуул Хамгаалалтын Байгууллагуудын снукер биллиардын аварга шалгаруулах тэмцээн боллоо
Монголын Харуул Хамгаалалтын Албан Хаагчдын Эрхийг Хрмгаалах Холбооноос зохион явуулсан снукер биллиардын аварга шалгаруулах тэмцээнд Компаны Захирал Дархижавын Отгонбаяр амжилттай оролцож түрүүллээ.
 
Шинэ оны мэнд хүргэе
Хэдийгээр дэлхий дахиныг хамарсан хориотой хүнхэн үе байсан боловч манай хамт олон төлөвлөсөн ажлуудынхаа ард амжилттай гарлаа.
 
Их хааны мэндэлсэн өдрийн баярын мэндийг хүргэе
Өнөөдөр оршин байгаа Монгол үндэстэний нэр хүндийг Дэлхийн тавцанд тамгалсан Агуу удирдагч, Их хаан Есүхэйн Тэмүжин өвгийн төрсөн өдрийн мэндийг албан хаагч та нартаа хүргээд, гэр бүлд нь аз жаргал, инээд хөөр дүүрэн байхыг хүсэн ерөөе
 
Компаны захирал Дархижавын Отгонбаярын хөдөлмөрийг төр засаг үнэлэв
Үндэсний тулаан Монгол-Зо урлагийг шинжлэх ухааны үндэслэл, судалгаатайгаар хөгжүүлэн монгол уламжлал, ёс загшилыг хүүхэд залууст өвлүүлэн үлдээх тал дээр хөдөлмөрлөсөн 31 жилийн хөдөлмөрийг нь төр үнэлж, Багш Боржигин Дархижавын Отгонбаярыг маань Алтан гадас одонгоор шагнасанд нийт Хос Ирвэсийнхнийхээ өмнөөс танд аз жаргал, урт наслахыг хүсэн ерөөе
 
Мэндчилгээ, Анхааруулга
Монгол Улсын Засгын Газар. Улсын Онцгой Комиссоос тогтоосон хөл хорионы үед албан хаагч нар хувийн ариун цэврийг сахин өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах ёстой
 
Бусад мэдээ

 
2011 оноос эхэлсэн хамгаалалтын байгууллагуудын аттестатчилал дууслаа.
 

 

Өнгөрсөн хугацаанд нийт 2 удаа шалгалт явуулсан бөгөөд энэ шалгалт нь үйл ажиллагаагаа зохих хэмжээ, түвшинд явуулж чадахгүй байгууллагуудыг цэгцэлж, хамгаалалтын үйлчилгээг чанаржуулах үндсэн зорилготой юм.

Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын тоо улсын хэмжээнд 350 гарсан байсан бөгөөд энэ шалгалтаар өөрийн гэсэн оффис, байргүй болон хүчин чадал, албан хаагчдын тоо, мэргэшил, техник, технологи, тээврийн хэрэгсэллийн байдал, галт зэвсэг болон тусгай хэрэгсэллийн нөөц зэрэгт шалгалт явуулсаны үндсэн дээр зөрчилтэй байгууллагуудын тусгай зөвшөөолийг хүчингүй болголоо.

Урьдчилсан мэдээгээр зөвшөөрөлтэй хамгаалалтын байгууллагуудын тоо 170 орчим үлдсэн байна.

Нийслэлийн цагдаагийн газраас зарласан уулзалтанд ирсэн байгууллагуудын төлөөлөгч нар хамгаалалтын албан хаагч нарын өмсөх дүрэмт хувцасыг нэг стандартанд оруулсан нь хэдийгээр зөв боловч одоогоор хэрэглэхээр баталсан шар өнгийн хувцас нь хэтэрхий гадны буюу АНУ-ыг дууриасан бөгөөд ажлын шаардлага хангаж манай орны нөхцөлд тохирохгүй байгааг ихэд шүүмжилж саналаа хэлж байлаа.

НЦГ-н хамгаалалтын байгууллагуудын үйл ажиллагааг хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч н.Цэрэнням хэлэхдээ бид та бүхний саналыг цаашид уламжилж тодорхой арга хэмжээ авах болно гээд хамгаалалтын байгууллагуудыг хамгийн гол нь хуулиа мөрдлөгө болгон ажиллаж, мэдээ дүнгээ хугацаандаа өгч байхыг хүслээ.

Монголын Хамгаалалтын Байгууллагуудын Холбооны тэргүүн "Тэргэл Тек" ХХК-ын захирал Д.Ганхуяг хэлэхдээ: Хамгаалалтын байгууллагуудын хүчин чадал, үзүүлж буй хамгаалалтын үйлчилгээгээр нь ангилж стандарт тогтоох нь зөв гэдгийг манай Холбооны Удирдах Зөвлөл хэлэлцээд шийдвэрээ гаргасан бөгөөд зохих журмын дагуу ХЗДХЯам болон, холбогдох байгууллагуудаар хэлэлцүүлээд явуулж байгааг онцолсон юм.

Манай "Хос Ирвэс" ХХКомпани  нь тус Холбооны гишүүн байгууллага бөгөөд энэ бодлого дээр санал нэгтэй ажиллаж саналаа оруулсан болно.

 
Огноо: 2012-03-26

« Буцах