Мэдээ
 
Харуул Хамгаалалтын Байгууллагуудын снукер биллиардын аварга шалгаруулах тэмцээн боллоо
Монголын Харуул Хамгаалалтын Албан Хаагчдын Эрхийг Хрмгаалах Холбооноос зохион явуулсан снукер биллиардын аварга шалгаруулах тэмцээнд Компаны Захирал Дархижавын Отгонбаяр амжилттай оролцож түрүүллээ.
 
Шинэ оны мэнд хүргэе
Хэдийгээр дэлхий дахиныг хамарсан хориотой хүнхэн үе байсан боловч манай хамт олон төлөвлөсөн ажлуудынхаа ард амжилттай гарлаа.
 
Их хааны мэндэлсэн өдрийн баярын мэндийг хүргэе
Өнөөдөр оршин байгаа Монгол үндэстэний нэр хүндийг Дэлхийн тавцанд тамгалсан Агуу удирдагч, Их хаан Есүхэйн Тэмүжин өвгийн төрсөн өдрийн мэндийг албан хаагч та нартаа хүргээд, гэр бүлд нь аз жаргал, инээд хөөр дүүрэн байхыг хүсэн ерөөе
 
Компаны захирал Дархижавын Отгонбаярын хөдөлмөрийг төр засаг үнэлэв
Үндэсний тулаан Монгол-Зо урлагийг шинжлэх ухааны үндэслэл, судалгаатайгаар хөгжүүлэн монгол уламжлал, ёс загшилыг хүүхэд залууст өвлүүлэн үлдээх тал дээр хөдөлмөрлөсөн 31 жилийн хөдөлмөрийг нь төр үнэлж, Багш Боржигин Дархижавын Отгонбаярыг маань Алтан гадас одонгоор шагнасанд нийт Хос Ирвэсийнхнийхээ өмнөөс танд аз жаргал, урт наслахыг хүсэн ерөөе
 
Мэндчилгээ, Анхааруулга
Монгол Улсын Засгын Газар. Улсын Онцгой Комиссоос тогтоосон хөл хорионы үед албан хаагч нар хувийн ариун цэврийг сахин өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах ёстой
 
Бусад мэдээ

 
Компаний Шинэ Жил
 

 Энэ сарын 24 ний өдөр манай хамт олон 2016 оныхоо ажлыг дүгнэж шинэ жилийн баяраа 13-р хороололд орших Жулия Төв-д тэмдэглэн өнгөрүүллээ.

1-р бүлгийн дарга О.Доржпүрэв Монголын Хамгаалагчдын Эрхийг Хамгаалах Холбооны Хүндэт тэмдэгээр шагнагдаж, Инжинер Техникийн Албаны дарга Б.Баттөрийг Компаний зүгээс шинэ технологи нэвтрүүлж, чадамжийг дээшлүүлсэн тул өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, мөн хэсгийн ахлагч Б.Батбаярыг олон жил үр бүтээлтэй нэгэн сэтгэлээр ажиллаж яваа тул өргөмжлөл үнэ бүхий зүйлээр тус тус шагнаж урамшууллаа.

Соёлийн тэргүүний ажилтан Ч.Алтантүлхүүр болон зарим хамтлаг дуучид ирж ая дуугаа өргөсөн нь хамт олны баярыг улам эрчтэй сайхан болгож өглөө.

Нийт хамт олон болон гэр бүлд тань ирж буй 2017 ондоо Элгээрээ энх амгалан.... Төрлөөрөө түвшин амгалан  сайхан амьдралыг хүсэн ерөөе.....

 

 

 
Огноо: 2016-12-25

« Буцах