Мэдээ
 
Харуул Хамгаалалтын Байгууллагуудын снукер биллиардын аварга шалгаруулах тэмцээн боллоо
Монголын Харуул Хамгаалалтын Албан Хаагчдын Эрхийг Хрмгаалах Холбооноос зохион явуулсан снукер биллиардын аварга шалгаруулах тэмцээнд Компаны Захирал Дархижавын Отгонбаяр амжилттай оролцож түрүүллээ.
 
Шинэ оны мэнд хүргэе
Хэдийгээр дэлхий дахиныг хамарсан хориотой хүнхэн үе байсан боловч манай хамт олон төлөвлөсөн ажлуудынхаа ард амжилттай гарлаа.
 
Их хааны мэндэлсэн өдрийн баярын мэндийг хүргэе
Өнөөдөр оршин байгаа Монгол үндэстэний нэр хүндийг Дэлхийн тавцанд тамгалсан Агуу удирдагч, Их хаан Есүхэйн Тэмүжин өвгийн төрсөн өдрийн мэндийг албан хаагч та нартаа хүргээд, гэр бүлд нь аз жаргал, инээд хөөр дүүрэн байхыг хүсэн ерөөе
 
Компаны захирал Дархижавын Отгонбаярын хөдөлмөрийг төр засаг үнэлэв
Үндэсний тулаан Монгол-Зо урлагийг шинжлэх ухааны үндэслэл, судалгаатайгаар хөгжүүлэн монгол уламжлал, ёс загшилыг хүүхэд залууст өвлүүлэн үлдээх тал дээр хөдөлмөрлөсөн 31 жилийн хөдөлмөрийг нь төр үнэлж, Багш Боржигин Дархижавын Отгонбаярыг маань Алтан гадас одонгоор шагнасанд нийт Хос Ирвэсийнхнийхээ өмнөөс танд аз жаргал, урт наслахыг хүсэн ерөөе
 
Мэндчилгээ, Анхааруулга
Монгол Улсын Засгын Газар. Улсын Онцгой Комиссоос тогтоосон хөл хорионы үед албан хаагч нар хувийн ариун цэврийг сахин өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах ёстой
 
Бусад мэдээ

 
Волейболын Тэмцээн зохиогдов
 

Хурандаа Ч.Алтанхишиг тэргүүнтэй Монголын  Хамгаалагчдын Эрхийг Хамгаалах Холбооноос хамгаалалтын байгууллагуудын дунд энэ сарын 02-ны өдөр арван жилийн 24-р сургуулийн спорт заланд Волейболын аварга шалгаруулах тэмцээнийг зохион явууллаа.

Тэмцээнд Хос Ирвэс, Их Тугч, Худалдаа Хөгжлийн Банк, Хөх Уул Овоот, Бумбат Зүрх, Универсиал, Бүрэн Дуулга, Бүрэн Хангай, Эрдэнийн Дуулга зэрэг 12 баг өрсөлдөж хурд хүчээ сорилоо. 

Хэдийгээр манай баг тоглолт болгондоо оноогоо ахиулж тоглосон боловч илт тасархай хожигдол хүлээж байсан юм. Энэ нь манай тамирчид, албан хаагчдын буруу биш бөгөөд харин ч ингэж илт хожигдол хүлээж байсан нь тэмцээнд оролцож буй багууд өөрийн албан хаагчдаа биш мэргэжлийн тамирчид, оюутнууд бэлтгэн авчирч оролцуулсаныг илт харуулж өгсөн юм. 

Хамгийн гол нь энэ тэмцээнд баг бэлтгэн оролцуулсан нь Хамгаалагчдын Эрхийг Хамгаалах Холбооны үйл ажиллагааг дэмжин мөн албан хаагчдын хаа нэгдэл зохион байгуулалтыг ойртуулах ач холбогдолтой гэж манай Хос Ирвэс ХХК нь үзэж байгаа бөгөөд энэ тэмцээнд хожих, түрүүлэх нь гол биш байсан юм гэдгийг манай албан хаагчид ойлгож маш сайхан сэтгэгдэлтэй оролцсон юм.

Зохион байгуулагч Худалдаа Хөгжлийн Банкны Хамгаалалтын Алба нь хэдийгээр зохион байгуулалтын хувьд тэмцээн жаахан тиймхэн болсон ч ямар ч байсан хамгаалалтын байгууллагын үйл ажиллагаанд хувь нэмэр оруулсанд нь чин сэтгэлээсээ баяр хүргэе....

 
Огноо: 2016-04-03

« Буцах