Мэдээ
 
Харуул Хамгаалалтын Байгууллагуудын снукер биллиардын аварга шалгаруулах тэмцээн боллоо
Монголын Харуул Хамгаалалтын Албан Хаагчдын Эрхийг Хрмгаалах Холбооноос зохион явуулсан снукер биллиардын аварга шалгаруулах тэмцээнд Компаны Захирал Дархижавын Отгонбаяр амжилттай оролцож түрүүллээ.
 
Шинэ оны мэнд хүргэе
Хэдийгээр дэлхий дахиныг хамарсан хориотой хүнхэн үе байсан боловч манай хамт олон төлөвлөсөн ажлуудынхаа ард амжилттай гарлаа.
 
Их хааны мэндэлсэн өдрийн баярын мэндийг хүргэе
Өнөөдөр оршин байгаа Монгол үндэстэний нэр хүндийг Дэлхийн тавцанд тамгалсан Агуу удирдагч, Их хаан Есүхэйн Тэмүжин өвгийн төрсөн өдрийн мэндийг албан хаагч та нартаа хүргээд, гэр бүлд нь аз жаргал, инээд хөөр дүүрэн байхыг хүсэн ерөөе
 
Компаны захирал Дархижавын Отгонбаярын хөдөлмөрийг төр засаг үнэлэв
Үндэсний тулаан Монгол-Зо урлагийг шинжлэх ухааны үндэслэл, судалгаатайгаар хөгжүүлэн монгол уламжлал, ёс загшилыг хүүхэд залууст өвлүүлэн үлдээх тал дээр хөдөлмөрлөсөн 31 жилийн хөдөлмөрийг нь төр үнэлж, Багш Боржигин Дархижавын Отгонбаярыг маань Алтан гадас одонгоор шагнасанд нийт Хос Ирвэсийнхнийхээ өмнөөс танд аз жаргал, урт наслахыг хүсэн ерөөе
 
Мэндчилгээ, Анхааруулга
Монгол Улсын Засгын Газар. Улсын Онцгой Комиссоос тогтоосон хөл хорионы үед албан хаагч нар хувийн ариун цэврийг сахин өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах ёстой
 
Бусад мэдээ

 
Хамт олноороо салхинд гарав.
 

 Хамт олны дунд зохиогддог намрын ажлын хүрээнд манайхан Горхи, Тэрэлжийн үзэсгэлэнт байгаль дээр нэг хоног амарч зугааллаа.

Бөхийн тэмцээнд О.Доржпүрэв даргатай 1-р Бүлгийн Хэсгийн ахлагч Н.Гантөмөр түрүүлж цалингийн 20%-иар шагнуулсан бол, 2-р байранд мөн Бүлгийн хэсгийн ахлагч Ц.Хүрэлбаатар орж цалингийн 10%, 3-р байранд тус бүлгийн хамгаалагч Б.Өлзийбаяр цалингийн 5%-иар тус тус шагнууллаа.

Хамт олны дунд усанд шумбалтын болон гар бөмбөг зэрэг олон тоглоомоор наадаж монгол уламжлалт хорхогыг хамгаалагч н.Нэргүй маань гардан хийж хамт олноо дайлсан юм. Манай хамт олны маань гэр бүлд нь инээд баясал мөнх оршиж эрүүл мэнд нь өлзийтэй сайн байхын ерөөлийг дэвшүүлье

 
Огноо: 2015-09-01

« Буцах