Монголын Хамгаалагчдын Эрхийг Хамгаалах Холбооноос 2015 онд зохион явуулж байгаа Спортын цуврал тэмцээнд манай Компаниас идэвхтэй оролцож байна.
Энэ арга хэмжээний ач холбогдол нь Хамгаалалтын чиглэлээр ажиллаж байгаа ААН-үүд болон ажиллагсадын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, нэг нэгнээсээ туршлага суралцах болон хамгаалалтын ажиллагсадын бие бялдар болон мэдлэг, чадварын түвшинг сайжруулахад онцгой нөлөөтэй гэж үзсэний учир манай байгууллага дэмжин аль болох бүхий л төрөлд хүч чадвараа дайчлан оролцохыг эрмэлзэж байгаа юм.
Энэ сарын 06-нд хуучнаар УБХТНийгэмлэгийн буудлагын тир буюу заланд нийтдээ 18 багын 50-д тамирчин оролцсон урт болон богино бууны буудлагын тэмцээн боллоо.
Манай албанаас Албаны бэлтгэлийн багш Д.Төгсбаяр урт бууны төрөлд, хамгаалагч Ц.Баярмагнай гар бууны төрөлд хүч сорин өрсөлдлөө.
Энэ тэмцээнд хамгаалагч Ц.Баярмагнай үүрэгтэй буудаж тэмцээнээ өндөрлөсөн бол Албаны бэлтгэлийн багш Д.Төгсбаяр 9,9,8 буюу 26 оноо буудаж 7-р байранд орлоо. Нийт оролцогсод маш өндөр чадвартай дүн үзүүлж байсан нь 3 хүн 10,10,10 буюу 30 оноо буудсанаас харагдаж байгаа юм.  |