Ойрдоо ажил ихтэй, дээр нь гадагш дотогшоо яваад мэдээ оруулж чадалгүй удсаныг уучлаарай.
Хос Ирвэсийн хамт олон шинэ жил болон Цэргийн баяруудаа уламжлалын дагуу сайхан тэмдэглэж өнгөрүүллээ. Нэг болон Хоёрдугаар бүлгийнхээ албан хаагчдын дунд спортын болон ая дууны тэмцээн зохион явууллаа.
2-р бүлгийн Б.Энхбаяр даргатай хамт олон тус тэмцээнд түрүүллээ. Мөн 1-р Бүлгийн дарга О.Доржпүрэв Үндэсний тулаан Монгол-Зо урлагийн Гэгээ цол, Шар бүсний болзолыг биелүүлж бүс, нотломжоо гардан авлаа.
Компанийн захирал Д.Отгонбаяр Дотоод Хэргийн Их Сургуулийн урилгаар Салбар Сургууль болох Хилийн болон Цагдаагийн Сургууль дээр "Хамт Олон юунаас бүрэлдэн тогтдог вэ3 сэдвээр илтгэл тавьлаа.
Тус илтгэлийн товч утга нь хамт олны дун орсон нэгэн биеэ хэт хянаж, өөрийнхөөрөө байж чаддаггүйгээс хиймэл бүрхэвч өөртөө бий болгон улмаар хамт олон тухайн хүнийг ойлгоход бэрхшээл учирдаг мөн түүнээс улбаалан хамт олны дунд хагарал үүсэх, харьцааны зөрчил илрэх хандлага үүсдэг. Түүнээс хэрхэн зайлсхийж, өөрийгөө жинхэнэ утгаар илэрхийлэх болон нөхрийг хэрхэн ойлгох талаар уг илтгэлд олон жишээ татан ярилцлага байдлаар өрнүүлсэн нь сонирхолтой болсон байна. |