 Сүүлийн жилүүдэд манай Компани нь өөрийн улс, эх орондоо дэлхий дахинд нэвтэрч байгаа шинэ ололт, технологийг явуулж байгаа үйл ажиллагааныхаа чиглэлтэй уялдуулан оруулж ирэн хэрэглэгч байгууллага, манайхаар үйлчлүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууддаа нэвтрүүлэхийг гол чиглэлээ болгон ажилласны үр дүнд тодорхой амжилтанд хүрч байгаагаа тэмдэглэн хэлэх нь зүйтэй юм.
Үүний тод жишээ нь манай компаниаар үйлчлүүлэх хүсэлтэй иргэд, байгууллагуудын хандалт ихэссэнтэй холбон ойлгох нь зөв болох байх. Өнгөрсөн хугацаанд олон захиалга ажлыг гүйцэтгэснээс онцолвол сая 2-р сардаа багтаан Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Таван ТолгойХКомпаны уурхайд аналоги, IP камерийн нэгдсэн хяналтын системийг амжилттай суурилуулан хүлээлгэж өглөө.
Энэ ажлын гол онцлог нь бол алс зайд утасгүйгээр дүрсийг шууд дамжуулах буюу олборлолт явагдаж буй уурхайн амыг төв оффистой нь 20 км-ийн шууд дамжуулалтыг мөн ойр 2-6 км-ийн чадалтай антеннуудыг ашигласан нь энэ чиглэлдээ дэвшилтэт технологи юм. Урьд нь манай улсад энэ чиглэлийн камержуулалт авто замын зориулалтаар ашиглагдаж байгаа боловч шууд харах антенний хүчин чадал нь арай ойр буюу 5 хүртэлхи км байдаг юм.
Энэ ажлыг гүйцэтгэхэд онцгой хүчин зүтгэл гарган ажилласан Инжнер Техникийн Б.Баттөр даргатай инжнер Д.Галбадрах, Техникч Д.Доржпүрэв, IT инжнер С.Санчир нартаа цаашдаа улам их амжилт гарган, шинэ технологийг монголынхоо хөрсөнд буулгахыг хүсэж, эрүүл энх, аз жаргалыг хамт олныхоо өмнөөс хүсэн ерөөе
|