 25 метрийн зайн буудлагад 3 сумны буудлагын нийлбэр дүнгээр 3-р хэсгийн хамгаалагч Ганхөлөг 27 оноогоор нэгдүгээр байр эзлэж хамт олноо хошуучлав.
ИТАлбаны дарга Б.Өлзийбат хоёрдугаар байр, Албаны бэлтгэлийн багш Д.Төгсбаяр 3-р байр тус тус эзэллээ.
Зэвсэгт хүчний 62 жилийн ойн баярыг тохиолдуулан хамт олон маань нэг өдөр сайхан баярлаж караокед дууны тэмцээн зохион байгуулж хөгжилдөв.
Мөн Бродвей хоолны сүлжээний 3.4-р хороололд байрлах "Зочин" лонжид хулгайч нэвтэрсэнийг жижүүрийн 3-р ээлжийн албан хаагч хэсгийн ахлагч н.Ганжаргал, Д.Төгсбаяр нар мэргэжлийн ур чадвар гарган саатуулж Баянгол дүүргийн 1-р Цагдаагийн хэлтэст хүлээлгэж өглөө.
Манай хамт олон ард иргэдийнхээ амар амгалан байдлыг хамгаалахын төлөө сонор, соргог чин сэтгэлээсээ ажиллаж байгаа нь бидний бахархал билээ.
Итгэл, Сэтгэл, Зүтгэл бидний бахархал |