 Эх дэлхийн цээжинд төрсөн, их Монгол үндэстэн бид хорвоогийн бүх үндэстэнээс илүү заяатай, азтай, төрөлхтөн билээ. Бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн энх мэндийн баяр, цагаан сар, хаяанд ирлээ. Өнгөрёөн жилийн хугацаанд манай Компани техник, технологийн тал дээр анхаарлаа хандуулж, дэлхийн электроникийн дэвшилтэт технологийг улсдаа нэвтрүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж ирлээ.
Үүнд манай хамт олон ялангуяа инженер, Техникийн Б.Өлзийбат даргатай хамт олон хүчин зүтгэл гарган ажиллаж компаныхаа ажил үйлсэд өндөр хувь нэмэр оруулсаныг тэмдэглэх нь зүйтэй юм. Манай хамт олон өнгөрсөн луу жилд иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн шинжтэй нийт 26 үйлдэлийг таслан зогсоож, дохиолол хамгааллын объёктонд гарсан 9 халдлагыг таслан зогсоож, холбогдогч этгээдийг харъяаллын дагуу хуулийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Энэ нь манай хамт олны сонор соргог, албандаа чин сэтгэлээр хандаж байгаагийн илрэл юм. Монгол түмэн минь трж буй могой жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сайхан шинэлээрэй. Та бүхэндээ сэтгэлийн сүүн цацал өргөе |