 Манай Улсад зохиогдсон тулааны урлагийн сүүлийн 20 жилийн материал, Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны архивыг ашиглан 109 шилдэг тулаан гэсэн ДВ бүтээлийг 6 сар ажилласны үр дүнд амжилттай олны хүртээл болгон гаргаад байна.
Энэ бүтээлийн зорилго нь мэдээллийн цар хүрээ, интернэт сүлжээ зэргээс хүүхэд залуучууд маш олон төрлийн мэдээлллийг хүлээн авах болсонтой уялдуулан, гадаадын тулааны урлаг, мастеруудын элдэв бичлэг, зураг зэргийг гайхан бишрэн үзэхдээ манай үндэстэн үүнээс илүү чадвартай гэдгээ мэдэж, бахархаж, омогшиж байхын төлөө, дэлхийд гайхагдах онцлог бүхий монгол тулааны шилдэг хатуугын дасгал, үзүүлэх тоглолтоор чимэглэн хийсэнд оршино.
Энэ бүтээлийг гаргахад Холбооны ТУЗ-ийн гишүүн Цахилгаан Тээвэр ХХК-ны захирал Д.Жаргалсайхан ах туслалцаа үзүүүлсэнд талархал илэрхийлье.
Бидэнтэй холбогдон энэ бүтээлийг авч болохоос гадна. Их дэлгүүр, Hi-Fi дэлгүүрээс худалдан авч болно. Монгол эх орон минь бүхнээс дээш байх болтугай...........
Мөн өөрийн шавь нараасаа сүүлд Биеийн Тамир, Спортын Тэргүүний Ажилтан цол авсан багш, Д.Отгонбаяртаа улам их зүйл бүтээх ажлын өндөр амжилт хүсэн ерөөе |